“Дөл Буян” ХХК нь 2016 онд буяны шашны хайрцаг, чулуу, эд өлгийн зүйлсийн худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан ба 2018 оны 5-р сараас эхлэн бурхан болоочдыг Монгол ёс заншил, орчин үеийн дэвшилтэт технологийг хослуулан дээдийн хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлэх үйл ажиллагаа явуулж байна.Мөн манай компани нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх зорилгоор 2019 оны 11-р сараас Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг, дэвсгэрт өөрийн салбар нэгжийг байгуулсан ба мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Баргилт хэмээх газарт “Дөл Буян цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд хийж дуусгаад байна.
Уг цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 68 км –ын зайд оршдог, 30 га газрыг хамарсан бүрэн хашаажуулалт, хаягжилт, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, моджуулалт явган хүний зам, машины авто зогсоол бүхий харуул хамгаалалттай цэцэрлэгт хүрээлэн юм. Мөн цэцэрлэгт хүрээлэнд салах ёс хийх хүндэтгэлийн 2 танхим бүхий барилга, диваажингийн Авид бурхан, зулын өргөө, хар цагаан рашаалгын өрөө, хувцас шатаах зуух, нийтийн бие засах газар зэрэг зүйлүүдийг багтаасан бүтээн байгуулалт юм.
Дөл Буян ХХК ISO 9001, ISO 14001, ISO 45001 менежментийн тогтолцоо нэгдсэн стандартуудыг нэвтрүүлж 2022.09.16нд Баталгаажуулалтын гэрчилгээгээ албан ёсоор гардан авч салбартаа менежментийн тогтолцоо нэгдсэн стандартыг нэвтрүүлсэн гуравдагч байгууллага болсон.
Далд оршуулгын үйлчилгээ, хайрцаг, хөшөө, чулуу үйлдвэрлэл, шарил тээвэрлэх үйлчилгээ
http://facebook.com/Dulbuyn/
Баянгол дүүрэг 16-р хороо Төв Гандан Тэгчилэн хийдийн 9 Эрдэнэ төв
77271919
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Багшийн дээдийн замын урд Шүүх эмнэлэгийн зүүн талд
77271919