ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Ердийн өвчиний улмаас нас барсан бол 103 буюу түргэн тусламжид дуудлага өгнө.
  • Гадны нөлөөгөөр болон гэнэт нас барсан тохиолдолд бол түргэн тусламж болон цагдаагийн алба буюу 102 дугаарт дуудлага өгнө.

Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нийтдээ 20-иос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд төлсөн даагуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх:

  • Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй;
  • хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас / хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;
  • хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 16 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
  • тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү;
  • эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
  • найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас,хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.
  • Дор дурдсан иргэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нэгэн адил тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
  • өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
  • дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг,эх нь төрсөн эцэг, эхийн адил;
  • төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил;
  • даатгуулагч сураггүй алга болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчинтэйд тооцогдсон тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд.
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс сүүлийн 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Нас барсны гэрчилгээг авсны дараа оршуулгын тэтгэмж авахад: /Нийслэлийн төвийн 9 дүүргийн иргэд/ “Улаанбаатар буян” ХХК-ий төв байранд байрлах “Нийслэлийн Нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж нь 610 000 төгрөг байна.

Оршуулгын тэтгэмж авахад ямар материал бүрдүүлэх вэ?

  • Оршуулгын тэтгэмж авч буй хүний иргэний үнэмлэх
  • Талийгаачийн иргэний үнэмлэх
  • Тэтгэмж даатгалийн шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлснийг гэрчлэх нийгмийн даатгалын дэвтэр
  • Тэтгэвэр авч байсан даатгуулагчийн тэтгэвэрийн дэвтэр
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол Үйлдвэрлэлийн ослын акт
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан түүнээс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй бол Хөдөлмөрийн дэвтэр буюу архивын лавлагаа
  • Иргэний бүртгэлээс олгосон нас барсны гэрчилгээ
  • Оршуулгын тэтгэмж авах хуулийн хугацаа нь нас барсны өдрөөс хойш 28 хоногийн дотор багтааж авах ёстой

Оршуулгын тэтгэмжийг ямар эрхтэй хүн авах вэ?

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Даатгуулагч үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.

Нийгмийн датгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Бурхан болоочийн иргэний үнэмлэх /насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, бичиг баримтгүй хүн оршин сууж байсан хорооны тодорхойлолт, оршин суух хаяг байхгүй тохиолдолд архивийн лавлагаа авч ирнэ./

Нас барсан тухай эмнэлэгийн магадлагаа ЭММ 09 В маягт: Өвчний улмаас гэртээ нас барсан тохиолдолд өрхийн эмнэлэгийн тодорхойлолт харъяа дүүргийн эмнэлэгээс ЭММ 09 В маягт авна. Зуурдаар гэртээ нас барсан тохиолдолд Шүүх эмнэлэгээс ЭММ 09 В маягт авна.

Дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлээд хасалт хийлгэх хүн өөрийн бичиг баримтын хамт “Улаанбаатар Буян” ХХК-ийн нэг давхарт байрлах Нийслэлийн бүртгэлийн газрын мэргэжилтнээс нас барсны бүртгэл хийлгэж гэрчилгээ авна.

Ажлын өдрүүдэд 09-17 цаг хүртэл
Бямба гаригт 09-15 цаг хүртэл
Ням гаригт амарна.

Энэ нь Бурхан, шашин номыг хорьж байсан социализмын үед гарсан үзэгдэл юм. Ер нь болох боловч Бурхадын хөрөгтэй зэрэгцүүлэн тавих нь зохимжгүй. Шашны тогтсон тааллаар Бурханы хөргийг бодитой бурхан гэж бодож, сэтгэж бясалгадаг учраас талийгаачид хүндэднэ гэж үздэг. Энд сануулахад манай сүсэгтэн олон бурханы хөргийг дээш нь залж, элдэв газар хамаагүй хаяхгүй байх нь танд тустай болохыг сануулая.

Та айж сандрахын хэрэггүй талийгаачийнхаа хойноос Оройн ерөөл, Маанийн ерөөл зэрэг буян ном хуруулан зул барьж, ядарсан зүдэрсэн хүн амьтанд өглөг өгч буян үйлдээрэй. Буяныг эд зүйлийн өглөгөөр үйлдэхээс гадна сэтгэлээр үйлддэг олон буян байдаг шүү дээ.

Түүх соёл урт хугацааны туршид хувьсан өөрчлөгдөж төгөлдөржин байдаг нь үнэн боловч харин оршуулгын зан үйлийн өнгө төрх, ёс жаяг ерөнхийдөө хувьсан өөрчлөгдөөгүй нь урт хугацааны түүхээс илэрхий байдаг. Иймээс монголчууд эрт үеэс хамгийн хүндэтгэлтэй хүнийхээ чандарыг Бурхан номын газар, оронд залж байснаас гэртээ хадгалж байгаагүй юм.

Талийгаачаас үлдсэн хэрэгцээ хангахгүй хувцас хунарыг, газарт оршуулж байгаа бол оршуулгын газрын ойролцоох цэвэрхэн газар шатаадаг харин галд чандарлах бол уг галдаа өргөдөг ажээ. Харин хэрэгцээ хангах хувцас хунар эд зүйлийг нь өөрийнх нь төрсөн үр хүүхэд, хамаатан садан, итгэлт нөхдийн аль нэг нь ламаар “Ариун сан” уншуулж ариулаад эдэлж хэрэглэдэг.

Үүх түүхээр бол оршуулганд цөөн тооны эрэгтэй хүмүүс явдаг байсан байна. Тэгэхдээ талийгаачийг оролцуулаад сондгой тооны хүн явж буцахдаа тэгш тоотой болон ирдэг заншилтай. Энэ нь аливаа юмс үзэгдэл нийлэн хоршиж байж өсөж үрждэг гэсэн бэлэгдлийг агуулж байгаа юм.

Алтан сав нээх сударт талийгаачийн хоргодсон эд зүйлийн тухай тодорхой гардаг. Эдгээр зүйлийг түүх уламжлалаар бол сүм хийдийн газар, лам хуврагт өргөх, эсвэл “Ариун сан” уншуулж сайн ариулаад үр хүүхэд хамаатан садан нь авч хэрэглэж байсан түүхтэй. Түүнээс гай зовлон болно гэж айж сэжиглэсний хэрэггүй.

Юуны өмнө энэ нь танд тааламжгүй хандсандаа биш тухайн талийгаачийн өөд болсон цаг хугацааны нөлөөлөл, махбодын харилцан шүтэлцлээс болсон гэдгийг санаарай. Ингээд та Шинжээ нээлгэх үед буусан ном судрыг уншуулж рашаанаар нь нүүр гараа угаахын сацуу буян хийхдээ шамдах хэрэгтэй. Ер талийгаачийн хойноос буян ном хийж байгаа нь дашрамд нь өөртөө л туслаж байгаа хэрэг шүү дээ. Эмт ургамлын үрнээс хор гардаггүйн адил сайн үйлийн үрнээс буян гардаг. Иймээс манай ард түмэн “Сайн санааны үзүүрт тос” гэж хэлэлцдэг.

Талийгаач зуурдын төрөлд дөчин есон хоног байдаг гэж үзэх бөгөөд одоо дараагийн төрөлдөө төрлөө хэмээн түүний хойноос хийсэн буянаа бататган Оройн ерөөл хуруулж даллага авахуулдаг. Мөн үүнээс цааш буян үйлдэх хэрэггүй гэсэн үг огт биш бөгөөд цаашид тасалдуулалгүй буян ном хийлгэж байгаарай.

Ялгаатай. Хоног даах лам нь талийгаачийн хойноос 49 хоног зул хүж барьж “Санжид молом” буюу Ерөөлийн хаан тэргүүтэн ерөөл номуудыг хоног таслалгүйгээр уншиж байдаг. Хэрвээ Хойт мөрийг нь даатгасан лам зөвшөөрвөл хамт хоногийг даалгаж болно. Хоног даах ламд хадаг бөс бараа эсвэл мөнгө төгрөг өргөхийн зэрэгцээ зулын тос өргөдөг аж.

Талийгаачийн сүнсийг зуурдын орноос номын хүчээр хөтлөж Диваажингийн оронд залах зан үйл юм. Сүнсийг бясалгалын эрдэм төгссөн эрдэмтэй лам нар л удирдан залж чадах учраас хойт мөрийг цөөн тооны тэр чиглэлийн эрдэм төгссөн, орчин үеийн хэллэгээр мэргэшсэн лам нарт даалгадаг.Хойт мөрийг даах ламд эрт үед хадаг бөс бараа өргөдөг байсан бөгөөд одоо үед ихэвчлэн мөнгө төгрөг өгдөг болжээ.

Сайн муу янз бүрийн байдлаар зүүдэнд орвол та Маанийн ерөөл, Оройн ерөөл, Гурван гүрэм, Ширнэн зэрэг номуудыг сүм хийдийн газар айлтгаарай. Бурханы шашинд сайн үйл бүтээх эх үндэс нь ерөөл тавих гэж үздэг. Энэ ч утгаараа “Монгол хүн амны бэлэгээр” гэдэг зүйр үг гарсан ажээ. Ингэхлээр та сүм хийдийн газар очихдоо ерөөл уншуулж байвал элдэв муу явдлаас ангид байж, ажил амьдрал өөдрөг байхад нэн тустай.

Энэ нь бидний өмнө тулгараад байгаа нилээн хүнд сэдэв болоод байна. Ер нь эхлээд танд монголчууд эрт үеэс давхар оршуулга хийж байсан үүх түүхийн нэгэн баримтыг танилцуулах нь зүйд нийцэх байхаа. Түүхийн тулгуур бичгүүдийн нэг “Гэгээн толь”-д Алтан хантай хамт Монгол оронд шарын шашныг дэлгэрүүлэх ажлыг гардан хийсэн, шашин төрийг хослон тэтгэмжилсэн Хутагтай cэцэн хунтайжийн шарилыг хүмүүс онголоод байсныг гуравдугаар дүрийн Далай лам мэдээд, “Ноён тэрбээр өтөл хүмүүн бус, дээд бодь хутагт одохуйяа юун өгүүлэх. Та бээр өөрийн бие юүгээс хишгийг зайлуулж, гайхамшигт шүтээнийг яахин хөсөр гээвэй хэмээн зарлиг болруун; хүсэхүй мөрийн ерөөлийг зорин, сайн учралын бошгыг сайтар талбижухуй.Далай лам ингэж “Хишгийг зайлуулж, Хөсөрт гээв” хэмээн буруушаан донгодсон болохоор хүмүүс сүүлээр хутагт Сэцэн хун тайжийн шарилыг уудлан гаргаж, гал мандал үйлдээд, цац суварга барьж оршуулсан ажээ. Эндээс харахад давхар оршуулга хийж байсан нь тодорхой тул та өвөг дээдсийнхээ шарилыг хог новш, хулгай зэлгий, эвдэж хэмхлэхээс сэргийлж чандарлан шүтээний оронд залах бүрэн боломжтой. Эдүгээ ч зарим нэг хүмүүс Алтан хонхорт буй аав, ээж, ахан дүүсийнхээ шарилыг чандарлуулж шүтээний оронд залсаар байгаа.