“Буяны зан үйлийн холбоо” ТББ-н Баталгаажуулалтын албанаас “Бат Номин буян ХХК” болон “Диваажингийн Хүрээлэн ХХК”-иудад…
Монголын оршуулгын холбооны Баталгаажуулалтын алба нь оршуулгын үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах зорилготойгоор 2022 оны 06 сарын 30-ний өдөр байгуулагдсан. 2023 оны 7-р сард Монголын төрөөс Баталгаажуулалтын албыг оршуулгын үйлчилгээний баталгаажуулалт гүйцэтгүүлэхээр Тохирлын үнэлгээний байгууллагаар итгэмжилсэн. Монгол Улсад итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын баталгаажуулалтын үр дүнг Монгол улсад төдийгүй Ази номхон далайн бүсийн 20 гаруй орон шууд хүлээн зөвшөөрөх нөхцөл бий болсон.