Манай компани нь анх 2018 онд байгуулагдаж буяны цогц үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба бид бурхан болоочийн хүндэтгэлтэйгээр мөнхжүүлэн далд оршуулах үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн ажилладаг билээ
Бид монгол уламжлалаараа бурхан болоочийг хөрсөнд оршоох үйлчилгээг орчин цагийн стандартын дагуу өндөр үзүүлэлт, сэтгэл ханамжийн баталгаатай гүйцэтгэдэг. Энэ нь Монголчуудын эрт үеэс уламжлан ирсэн ёс заншлыг алдагдуулалгүй байх тэднийг сүүлчийн замд нь хүндэтгэлтэй үдэхэд цаг хугацаа, мөнгө санхүүг хэмнэх боломж олгодог үйл ажиллагаа билээ.
“Бат Номин” компани буяны цогц үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэдэг мэргэжлийн байгууллагын хувьд бурхан болоочийн оршоох газар шинжин гуйх үйлээс эхлээд бүрэн оршоох хүртлэх бүхий л дамжлагын ажлыг гүйцэтгэдэг
Манай компанийн “Буяны мод” цэцэрлэгт хүрээлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 45 км-ын зайд орших Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрладаг. Цэцэрлэгт хүрээлэн буюу диваажингийн цэцэрлэг маань одоогоор 30 га газар газрыг эзэмшин байгаа ч цаашдаа өргөжин тэлэхээр зорьж байна.
Бид буяны үр нь ямагт амар амгалан, аз жаргал байдаг гэж үздэг. Иймээс энэхүү ажлыг ариун байлгах үүднээс компанийн бүх ажиллагсад бие хэл, сэтгэлээрээ буяныг санаж ажлаа төгс хийхийг эрхэмлэдэг. Бид хэнийг ч, юуг ч үл хохироох төдийгүй, чин сэтгэлээсээ бусдад туслах буян хэмээх уриатай ажилладаг
Хүмүүсийн сэтгэлийг ариусгахтай холбоо бүхий энэ арга хэмжээнүүд нь аливаа хууль мөрдүүлэх ажлаас ч дутуугүй түвшинд хэрэгжиж байж, бидний ажил үйлчилгээний талаар үйлчлүүлэгчид маань зөв ойлголттой болно.
Энэ бол бидний бас нэгэн зарчим. Орлого багатай, амьжиргааны түвшин доогуур өрх болон ганц бие хүмүүсийг бурханы оронд одоход өөрийн хөрөнгөөр оршоож тусалдаг. Энэ буяны үр нь манай үндсэн үйл ажиллагааны зарчмаа алдахгүй байх шугам төдийгүй бидэнд ямагт амар амгалан олгодог юм.