Монголын “Буяны зан үйлийн Холбоо” ТББ нь 2008 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын 175 дугаар тушаалаар байгуулагдан дараах 8 чиглэлийг зорилгоо болгож, 15 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
- Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг дээдлэх
- Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах талаар төрийн бодлогыг дэмжиж хамтран ажиллах
- Талийгаачийг хөдөөлүүлэх уламжлалт зан үйл, олон улсын нийтлэг жишгийг олон нийтэд зөв тайлбарлан таниулах
- Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох талаар судалгаа явуулж санал боловсруулах
- Оршуулга, буяны зан үйлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг шаардлагатай мэдээлэл, аргачилсан удирдамжаар хангах
- Тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
- Буяны зан үйлийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, таниулах
- Тохирлын үнэлгээ хийх, үйл ажиллагаануудыг явуулах, оршуулгын үйлчилгээний мэргэжлийн ажилтан бэлтгэх
Тус холбоо нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Алтан гишүүн, мөн оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Амеркийн нэгдсэн улсад төвтэй /ICCFA/, Австраль улсад төвтэй Ази-Австралийн /ACCА/, олон улсын Танологийн холбоо /FIAT-IFTA/-ны гишүүн бөгөөд гишүүнчлэлийнхээ хүрээнд бусад улс орнуудын оршуулгын салбарын хууль эрх зүйн талаар тогтмол мэдээлэл авч, олон улсын хурал, үзэсгэлэн, сургалтад тогтмол оролцон, туршлагаа нэмэгдүүлсээр ирсэн.
Оршуулгын салбарын үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулах, энэ чиглэлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2023 онд Оршуулгад хамаарах үйлчилгээ MNS 6841:2020 стандартын баталгаажуулалт хийх эрхийг авч, холбооны гишүүн 2 компанид баталгаажуулалт хийгээд байна.
Удирдах зөвлөл
- Удирдах зөвлөлийн даргаар Гаравсүрэнгийн Идэрмаа
Гишүүдээр:
- “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Аригуун
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Д.Сайханжаргал
- Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Баясгалан
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал А.Амгаланболд
- “Улаанбаатар буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа
- “Нью Семетри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бумтүшиг
- “Суварга буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сандагдорж
- “Шилдэг ширмэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхнасан