Зорилго, чиглэл

Төрийн бус байгууллагын зорилго:

“Буяны зан үйлийн холбоо” ТББ -ын зорилго нь  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг дээдлэх,  байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах талаар төрийн бодлогыг дэмжиж хамтран ажиллах, талийгаачийг хөдөөлүүлэх уламжлалт зан үйл, олон улсын нийтлэг жишгийг олон нийтэд зөв тайлбарлан таниулах, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох талаар судалгаа явуулж санал боловсруулах, оршуулга, буяны зан үйлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг шаардлагатай мэдээлэл, аргачилсан удирдамжаар хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, буяны зан үйлийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, таниулах, тохирлын үнэлгээ хийх, үйл ажиллагаануудыг явуулах, оршуулгын үйлчилгээний мэргэжлийн ажилтан бэлтгэх мэргэжлийн холбоо болно.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

1.Салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, оршуулгын үйлчилгээний таатай орчинг бий болгох чиглэлээр төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, бусад байгууллагатай хамтран ажиллаж, салбарын хэмжээнд бодлого боловсруулахад идэвхтэй оролцох;

2.Төрийн болон орон нутгийн байгууллагын зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

3.Салбарын хөгжлийг хангах чиглэлээр стандарт, дүрэм журам боловсруулах, хэрэгжилтийг хангах;

4.Салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын  дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, тухайн байгууллагуудын  харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах;

5.Салбарын хэмжээнд  үйлчилгээ болон мэргэжлийн ур чадвар, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх зорилгоор сургалт, семинар, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн зохион байгуулах, холбогдох материалаар хангах;

6.Тус холбооны  гишүүдийн эрх ашгийг хамгаалах, гишүүд хооронд харилцан туршлага солилцож хамтран ажиллахад  дэмжлэг үзүүлэх, гишүүдийг холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, чиглэлийн талаарх мэдээллээр хангах;

7.Нас барагсдыг нутаглуулах уламжлалт зан үйл, олон улсын нийтлэг жишгийг судлан нийтэд зөв тайлбарлан таниулах;

8.Буяны зан үйлтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлыг мэргэжлийн байгууллагатай  хамтран ажиллах, үр дүнг тооцон олон нийтэд болон гишүүддээ тогтмол мэдээлж байх;

9.Ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг оршуулгын байгууллага, Олон улсын оршуулгын холбоод, түүнчлэн оршуулгын зан үйл, ёс заншилын талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээ, судалгааны болон шашны байгууллага, судлаачидтай холбоо тогтоож, хамтран ажиллах, харилцан туршлага солилцох;

10.Холбооны гишүүд төлөөлөгчдийг дээрх байгууллагаас зохион байгуулах хурал, уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцуулах, түүнчлэн хилийн чанад дахь түншлэгч байгууллагын төлөөлөгчдийг урьж, ажил хэргийн уулзалт, сургалт-семинар зохион байгуулж байх;

11.Буяны зан үйлийг гүйцэтгэхэд шаардагдах байгаль экологид хоргүй эд материал, техник технологи, дэвшилтэд программ хангамжийг судалж оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг мэдээллээр хангах;

12. Салбарын болон Гишүүдийн эрх ашгийг төлөөлөн Төрийн болон холбогдох бусад эрх бүхий байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

13.Салбарын болон Гишүүдийн эрх ашгийг төлөөлөн Шүүх, эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчээр оролцох;

14.Иргэдийн хүсэлтийн дагуу тус улсад нас барсан гадаадын иргэний шарилыг нутагт нь хүргэх, хилийн чанадад нас барсан тус улсын иргэний шарилыг эх оронд нь авчрахад дэмжлэг үзүүлэх, шаардлага гарвал хилийн чанад дахь түншлэгчдээс туслалцаа хүсэх;

15.Үйл ажиллагааныхаа чиглэлээр тодорхой хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх;16. Гишүүд болон олон нийтийг үндэслэлтэй, үнэн бодит, шинжлэх ухаанч мэдээлэл, мэдлэгээр хангах;

17. Гишүүдийнхээ мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, бусдаас суралцах, мэдээлэл солилцох боломжоор тогтмол хангах;

18. Холбооны үндсэн үйл ажиллагаа, зорилготой нийцсэн бусад төрлийн үйл ажиллагаа.

 Буяны зан үйлийн холбоо ТББ-н дүрэм үзэх