“Монголчуудын хойлгын зан үйл”-1, 2

МУИС-ийн Түүхийн тэнхим, Археологи, Антропологийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим, Европ судлалын тэнхим, Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэн, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхим, БСШУЯ-ний харъяа Соёлын өвийн төв, Улаанбаатар хотын Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” зэрэг байгууллагын эрдэмтэн, багш, судлаач, мэргэжилтэн нар оролцож, судалгааны үр дүнгээр илтгэл хэлэлцүүлсэн.
Эрдэм шинжилгээний хурлыг тухайлсан нэг сэдвээр цуврал байдлаар хийх нь ач холбогдолтой байдаг. Учир нь эрдэм шинжилгээний хурлын нэг онцлог бол судалгааны үр дүнгээ танилцуулахаас гадна хэлэлцүүлгийн явцад ямар асуудал тулгамдаад байгаа вэ гэдгийг ярилцдаг. Ялангуяа тулгамдсан асуудал дээр шийдэл олоход нэг сэдвээр хурлыг цувралаар хийнэ гэдэг ихээхэн ач холбогдолтой байдаг гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Бидэнтэй хамтран ажиллаж энэхүү хурлыг хоёр дах удаагаа зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлж байна. Уг эмхтгэлийг Монголын түүх, уламжлал, монголчуудын хойлгын зан үйлийг сонирхон судлагч хэн бүхэнд зориулав.

Муис-ийн Шус-ийн Дэд Захирал, Доктор, Профессор П.Дэлгэржаргал эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгнээс.

“Буяны зан үйлийн холбоо” ТББ нь 2018 оны 05-р сарын 25, 2019 оны 01-р сарын 25 тус тус өдрүүдэд “Монголчуудын хойлгын зан үйл” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж эмхтгэн “Монголчуудын хойлгын зан үйл” 1, 2 ном хэвлэгдэн гарсан билээ. Мөн 3-р боть номыг эмхэтгэж эхэлсэн ба 2020 онд худалдаанд гарахаар хүлээгдэж байгаа аж.

Тус 2 номыг Интер ном номын их дэлгүүр /төв салбар/-т худалдаалагдаж эхэллээ.

Мөн дараах номын сангуудаар уншихаар тараагдсан болно:
-Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан
-А.М.Горькиний нэрэмжит номын сан /Чингэлтэй дүүрэг дэх салбар/
-Монголын үндэсний төв номын сан
-МУИС-ийн номын сан
-МУБИС-ийн номын сан

Share This

Copy Link to Clipboard

Copy