Америк төвтэй Олон улсын оршуулгын холбооны ээлжит 2020 оны ОУ-ын хурал цуцлагдав
Дэлхий дахинд хурдацтай тархаж буй Коронавирус (COVID-19)-ын тархалттай холбоотойгоор олон улсын томоохон уулзалт, чуулган, үзэсгэлэн цуцлагдсаар байгаа. АНУ-ын Олон улсын оршуулгын холбооны (ICCFA) 2020 оны 3-р сарын 30-наас 4-р сарын 2-ны хооронд Техас мужийн Сан Антонио хотод болохоор товлогдож байсан ээлжит ОУ-ын хурал нь албан ёсоор цуцлагдсан байна.
Жил бүр зохион байгуулагддаг Олон улсын оршуулгын хурлыг цуцлагдаж байгааг албан ёсны цахим хуудсандаа нийтлэхдээ “Манай холбооны нэн тэргүүний зорилго бол үзэсгэлэнд оролцож буй илтгэгчид, оролцогчид, ОУ-ын төлөөллүүд болон зохион байгуулж буй ажилтнуудын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөн олон нийтийн цугларалт болон албан бус аяллыг хязгаарлах тухай эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг харгалзан хурлыг цуцалж байна гэжээ.
Leave a Reply