“Улаанбаатар буян” ХХК, “Диваажин хүрээлэн” ХХК нарын хамт олон НЗАА-ны санаачилсан хандивын аянд нэгдлээ

Шинэ коронавируст (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд 02 сарын 08-ний өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 12000 орчим аж ахуйн нэгж, зах худалдааны төвүүд, орон сууцны хороолол, хогийн бункер, автобусны буудал зэрэг эрсдэл бүхий цэгүүдийг ариутгах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбооны 37 аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэж байгаа билээ.

Дээрх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор манай Буяны зан үйлийн холбооны гишүүн байгууллага болох “Улаанбаатар буян” ХХК-ний 190 гаруй ажилчин албан хаагчид нэг өдрийнхөө цалинг хандивлан нийслэлийн гудамж талбайг халдваргүйжүүлэх ажилд хэрэглэгдэх 100 ширхэгнэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэл, 20 ширхэгариутгал хадваргүйжүүлэлтийн бодис цацах төхөөрөмжийг мөн “Диваажин хүрээлэн” ХХК-ний хамт олон 1000 ширхэг амны хаалт тус тус нийслэлийн удирдлагуудад гардуулан өглөө.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy