Оршуулга болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд баримтлах зүйлс
Оршуулгын болон гашуудлын ёслолд оролцоход тогтсон ёс журам байхгүй ч нийтлэг баримтлах зүйлс байдаг. Хамгийн гол анхаарах дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Цагаасаа бүү хоцор
Оршуулгын болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд 10-15 минутын өмнө, олон хүн цуглах бол хагас цагийн өмнө ирснээр тухайн гэр бүлд хүндэтгэл үзүүлж байгаагийн илэрхийлэл билээ. Оршуулгын ёслолд хожигдсон бол та ирсэн хүмүүсээ хүндлээд саад болохгүйгээр суудлаа эзлэх нь зүйтэй.
- Хувцаслалтандаа анхаарах
Олон улсын нийтлэг хувцас нь загвар өнгөний хувьд уламжлалаа хадгалсан, бараан байх ёстой гэж үздэг. Мөн шивээстэй бол ил гаргахгүй байх, элдэв чимэглэлгүй хувцас өмсөх, хурц үнэртэй сүрчиг түрхэхгүй байх, хэт тод өнгийн хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
- Тайван харьцах
Дотны хүнээ алдсан хүнтэй та хэрхэн харьцаж, юу хэлэхээ мэдэхгүй тохиолдол гардаг. Бүү санаа зов. Байдлыг илүү дээр болгох шидэт үг гэж үгүй тул та эмгэнэл илэрхийлж дотны хүнээ алдсанд нь харамсаж буйгаа хэлэхэд л болно. Эсвэл ямар ч үг хэлэлгүй зүгээр л тэвэр. Мөн эмгэнэл илэрхийлж цэцэг илгээх, /монголчууд дугтуйтай мөнгө өгөх/ нь нэгэн хэлбэрийн эелдэг соёлд тооцогддог.
- Хаана суухаа анхаарах
Эхний болон хоёр дахь эгнээний суудал нь ихэвчлэн талийгаачийн ойр дотнын гэр бүл, найз нөхөддөө зориулагдсан байдаг. Бусад хүмүүс үлдсэн эгнээнд суух хэрэгтэй. Хэрэв та хоцорч ирвэл бусдад саад болохгүйн тулд арын эгнээнд суух хэрэгтэй.
- Ёслолын үеэр гар утаснаасаа татгалзаарай
Гашуудлын ёслолын үеэр утасныхаа дууг хааж, цүнх эсвэл халаасандаа хийгээрэй. Мөн бусаддаа сануулж хэлээрэй.
Leave a Reply