Оршуулгын газрын секторчлол
Дэлхийн ихэнх орнууд оршуулгын газрынхаа талбайг сектор буюу хэсэгчиллэх болсон. Хамгийн түгээмэл дэлгэрсэн улс орнууд бол АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Австралид билээ. Эдгээр улс орнуудын уур амьсгал, хүн амын нягтрал, уламжлалт соёл, техник технологийн дэвшлээс хамааран оршуулгын газар нь шарил болон чандарыг оршоох үйл ажиллагааг зохион байгуулахад секторчлолыг ашигладаг болжээ. Секторчлол хийж өгснөөр хэд хэдэн давуу талуудтай. Үүнд:
- Ойлгомжтой
Үсэг болон нэршлээр тэмдэглэж, ангилж өгснөөр тухайн хөрсөнд оршоох газрыг харах болон олоход амар болгоно, эмх замбараагүй асуудал арилж улам цэгцтэй болсноор үйл ажиллагаа явуулахад хялбар болгож өгөх юм. Жишээ хэлбэрээр Англи улсын Кардифф хотын Кардифф оршуулгын газрын план зургийг харуулав.
- Хүндэтгэлтэй
Бүхий л улс орнууд өөр өөрийн гэсэн шашин шүтлэг, уламжлалт соёлтой байдгаас хамаарч ямар зан үйлээр оршуулахаас шалтгаалж хүндрэл учирдаг тул сектор нь хөнгөвчилж өгдөг. Мөн хүндэтгэх зорилгоор албан тушаал, алдар гавьяа, мэргэжлээр нь секторлож өгдөг байна. Жишээлбэл:
- Цагдаа, эмч, шүүгчийн сектор
- Урлагийн сектор
- Улс төрийн сектор
- Гавьяат хүмүүсийн сектор
- Бие эрхтэнээ бэлэглэж ДОНОР болсон хүмүүсийн сектор
- Хандивын гэх мэт олон төрлөөр байдаг байна.
Hollywood Forever Cemetery, Santa Monica, LA, USA
Hollywood Forever Cemetery, Santa Monica, LA, USA
Hollywood Forever Cemetery, Santa Monica, LA, USA
Arlington National Cemetery, Virginia, USA
Fu Shou Yuan Cemetery, Shanghai, China
Fu Shou Yuan Cemetery, Shanghai, China
Leave a Reply