Европ төвтэй Дэлхийн оршуулгын холбооны ээлжит 2020 оны ОУ-ын хурал цуцлагдаж, хугацааг хойшлууллаа

Оршуулгын үйл ажиллагааны хамгийн өндөр стандартыг сурталчлах Дэлхийн оршуулгын холбооны (FIAT-IFTA) 2020 оны 6-р сарын 22-ноос 6-р сарын 24-ны хооронд Япон улсын Ёкохама хотод болохоор товлогдож байсан ээлжит ОУ-ын хурал нь албан ёсоор цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэв.

Тус холбоонд дэлхийн 80 гаруй улс орнуудаас гишүүнээр элссэн байдаг ба “Буяны зан үйлийн холбоо” нь 2010 онд гишүүнээр элссэн ба жил бүр ОУ-д идэвхитэй оролцсоор ирсэн билээ.

Жил бүр зохион байгуулагддаг Олон улсын оршуулгын хурлыг цуцлагдаж байгааг албан ёсны цахим хуудсандаа нийтлэхдээ:

-Юуны өмнө бид корона вирусын улмаас нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлж байна. Корона вирусын дэгдэлт үргэлжилсээр байгаа тул дэлхий даяар маш олон хурал, чуулган цуцлагдах эсвэл хойшлогдож байна. Бүх улс орны засгийн газрууд иргэдэд үнэхээр шаардлагагүй бол аялахгүй байхыг хатуу зөвлөж байгаагаа албан ёсоор зарласанг дахин мэдэгдье.

FIAT-IFTA болон Японы бүх оршуулгын захирлуудын хамтарч Ёкохама хотод болох ОУ-ын хурлаа удаан хугацаагаар бэлдсээр ирсэн билээ. Гэсэн хэдий ч корона вирус дэлхий даяар тархаж, өвчтөний тоо эрс нэмэгдсээр байгаатай холбогдуулан бид ТУЗ-ийн хурлыг хийлээ. Тус хурлаар энэ жилийн ээлжит хурлынхаа талаар хэлэлцэж үүний үр дүнд бид энэ жилийн ээлжит ОУ-ын хурлаа хойшлуулахаар шийдвэрт хүрлээ. Энэ бидний хувьд хэцүү шийдвэр байсан боловч төлөөлөн оролцож буй бүх оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдал нь бидний нэн тэргүүний зорилго билээ. Олон улсын дараагийн ээлжит хурлын өдөр цаг нь  тун удахгүй товлогдож зарлагдах болно. Мөн FIAT-IFTA-н хамт олноос та бүхэнд эрүүл энхийг хүсье” гэжээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.thanos.org/en

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy