Мавзолей буюу бунхан

Мавзолей буюу бунхан нь хайрцагтай шарил болон чандарыг газрын түвшингээс дээр хананд оршоох байгууламж юм. Бунхан төрлийн оршоох байгууламжийг эрт дээр үед улс орнуудын удирдагчид хийлгэж байсан нь түүхэнд үлдсэн байдаг. Гадаадын ихэнх орнуудад нь нийтийн болон гэр бүлийн бунхан байдаг байна.

-Нийтийн бунхан

     

-Гэр бүлийн бунхан

           

Монголчууд эрт дээр үеэс их хэмжээний газар нутгийг эзлэн оршиж байсан бөгөөд тухайн үеийн хаад ноёдын бунхан өдгөө улс орнуудын соёлын үнэт өв болон хадгалагдаж байна. Үүнээс дурдвал Казакстан улсад байрлах Чингис хааны ууган хүү Зүчи хааны бунхан,

Энэтхэг улсын Агра хотод орших Их Монголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хатан Мумтаз Махалд зориулан барьсан Таж Махалын бунхан зэрэг олон алдартай бунхан байдаг билээ.

Мөн 2014 онд “Нью Cеметри” ХХК-ийн захиалгаар Дурсгалын Цэцэрлэгт Хүрээлэнд байрлах тус бунханг Австрали улсын “Milne Construction Co” компани барьж ашиглалтанд оруулсан юм.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy