Салах ёслолоос өмнө бурхан болоочийг хэн бэлддэг вэ?

Зарим хүмүүсийн хувьд оршуулгын ёслолын өмнө бурхан болоочдоо нүүр будалт хийх үйлчилгээ авах нь төдийлөн сайхан санагддаггүй. Гэвч дөнгөж хайртай хүмүүсээ алдсан хүмүүсийн хувьд тэднийг хамгийн сүүлд харсан шиг харах нь салах ёслол хийхэд маш хэрэгтэй болдог байна. Энэхүү үйлчилгээг хийхийн тулд нүүр будалтын мэргэшсэн хүн (mortuary make-up artist) хийдэг ба нүүр будалт гэлтгүй үс засалт, гарын хумсыг хүртэл янзалдаг байна.

Өнөө цагт энэхүү үйлчилгээг хийх мэргэжилтэнг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрснөөр албан ёсны мэргэжлүүдийн нэг болгосон байна. Тухайн улс орны эдийн засаг, амьжиргааны түвшин, тухайн мэргэжлээрээ ажилласан жилээс хамаарч цалингийн хэмжээний үнэлэлт өөр өөр байдаг байна. Жишээлбэл:

  • АНУ-д 10,618$-оос 282,048$ хооронд байдаг ба дунджаар 50,914$;
  • Англи-д 1-2 жил ажилласан бол $24,300, 3-7 жил ажилласан бол 29,980$, 8 ба түүнээс дээш жил 48,220$;
  • Австрали-д AU$40,232-оос AU$102,173
  • Сингапур-д 1-2 жил ажилласан бол 31,164$, 8 ба түүнээс дээш жил бол 50,121.$;

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy