“Улаанбаатар Буян”ХХК-ийн хамт олон Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлалын байрны ёслолын танхимыг тохижууллаа

Манай Буяны Зан Үйлийн Холбооны гишүүн байгууллага болох “Улаанбаатар буян” ХХК-ний хамт олон Хавдар Судлалын Үндэсний Төвтэй амжилттай хамтран ажиллаа. Үүнтэй холбоотойгоор Хавдар Судлалын Үндэсний Төв албан ёсны цахим хуудсандаа нийтлэхдээ:

ТАЛАРХАЛ

“Улаанбаатар Буян” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлалын байрны ёслолын танхим болон бусад хэсгийг засварлан тохижуулж хүлээлгэн өглөө. Манай үйл ажиллагаанд гүн дэмжлэг үзүүлсэн та бүхэндээ баярлалаа. Буян бүхэн нь будаа мэт арвижих болтугай” гэжээ.
 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy