Америк төвтэй Олон улсын оршуулгын холбооны тухай
Олон улсын оршуулгын холбоо (ICCFA) нь 1887 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо 9,100 гаруй байгууллагуудыг өөртөө нэгтгээд байна. АНУ-ын Вашингтон хотод төвтэй тус холбоонд манай улс 2005 онд гишүүнээр элссэн.
ОУ-ын холбоо нь жил бүр
- олон улсын их хурал,
- сургалт дадлагыг хослуулсан уулзалт,
- богино болон урт хугацааны сургалт,
- бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.
Мөн тус холбоо нь өөрийн нэрийн дор албан ёсны их сургуультай бөгөөд жил бүр элсэлт авдаг. ICCFA Боловсролын сангаас жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг ба үүнд хамрагдахад хамгийн түрүүнд ICCFA-ийн гишүүн буюу гишүүнчлэлтэй байх ёстой бөгөөд оршуулгын газар, чандарлах цогцолбор, оршуулгын үйлчилээнд дор хаяж 2 жил ажилласан байх ёстой байна.
ICCFA-ын зүгээс гишүүн улс, байгууллагууддаа орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, менежментийн үйл ажиллагаа бодлогыг оршуулах болон чандарлах үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд байнга анхаарч, шинэ арга зам техник технологыг нэвтрүүлэн үр бүтээлтэй ажилласаар байна. Манай улс энэхүү холбоонд нэгдэн орсноор ОУ-ын техник технологийн дэвшил, үйл ажиллагаанаас суралцан өөрийн зан заншил онцлогт тохируулан ажиллаж байна.
Эх сурвалж: http://www.iccfa.com
Leave a Reply