“Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-ны ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛНА.
Ажлын байранд урьж байна.
Тавигдах шаардлага:
• Бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль эрх зүйн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Монгол, англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай;
• Багаар ажиллах, баг хамт олноо манлайлах, удирдан зохион байгуулах өндөр чадвартай;
• Үнэнч шударга, харилцааны ёс зүйтэй;
• Албан бичиг, гэрээ, бичиг баримтын төсөл боловсруулах чадвартай байх;
• Төр, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах чадамжтай байх;
Бүрдүүлэх материал:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Товч намтар /CV/
• Мэргэжлийн дипломын хуулбар
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
• Удирдах зөвлөл, Тэргүүний шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах
• Холбооны гүйцэтгэлийн үйл ажиллагааг удирдах
Дээрх шаардлагуудыг хангаж буй ажилд орохыг хүсэгчийн материалыг
2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Буяны Зан Үйлийн Холбооны оффист хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, үндсэн хуулийн гудамж 9/1, Нью майндын барилга, 301 тоот /Нарны гүүрний зүүн хойд талд, ШШГЕГ-ын зүүн талд 3н давхар бор байр/
Буяны Зан Үйлийн Холбоо ТББ
Leave a Reply