#ХамтдааХүчтэйХүндлэлтэй АЯН #UniteForPowerAndRespect CHALLENGE

📣📣📣”Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ -ын нийт хамт олон нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд дэлхийн нийтэд COVID-19 вирусийн халдвар хурдацтай тархаж буй өнөөгийн нөхцөлд тулгуурлан “ХАМТДАА ХҮЧТЭЙ ХҮНДЛЭЛТЭЙ” уриатай CHALLENGE-г санаачлан эхлүүлж олон нийтэд эерэг хандлагыг түгээснээр бага ч гэсэн хувь нэмэрээ оруулна гэдэгт бид найдаж байна.

📣Бидний зорилго бол
-нэг удаагийн маск 😷
-нэг удаагийн бээлий 🧤
-гар ариутгагч зэргийг бүх нийтээр тогтмол хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэх, уриалан дуудаж, идэвхжүүлэхэд оршино.

Энэхүү аянд нэгдэхэд дараах шаардлагуудыг баримтлана. Үүнд:

  1. Тухайн зураг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх;
  2. Зурагт орж буй хүмүүс бүгд баруун гараараа алга таших;
  3. Бүгд нэг удаагийн маск, бээлийтэй байх;
  4. Өөрийн байгууллагын лого эсвэл тугныхаа хажууд зурагаа авах;

📣📣📣Бидний эхний дуудах байгууллага бол манай гишүүн байгууллагуудын нэг болох “#АМАРЖИХУЙН_ЗАМ” ТББ-ын хамт олон юм. Та бүхэн бидний дуудлагыг хүлээн авч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд 48 цагийн хугацаа байна!

Амжилт хүсье! 😉

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy