#ӨгөөмөрНийслэлчүүд2020 аян

За манайхаан бүгдээрээ хүчээ нэгтгээд нэг сайхан буян үйлдэцгээе гэж уриалж байна. Энэ нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарлаж буй #ӨгөөмөрНийслэлчүүд2020 аянд оролцох бөгөөд өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь бэлэглэж дахин ашиглахыг давалгаалах юм.

2020 оны 06-р сарын 10-нд Баянгол, Сонгингохайрхан, Хан-Уул дүүргүүдээр,
2020 оны 06-р сарын 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээр,
2020 оны 06-р сарын 12-нд Багануур, Налайх, Багахангай дүүргүүдээр очиж авах юм байна.

-Хувцас, гутал
-Цүнх, гоёл чимэглэл
-Электрон бараа
-Гэр ахуйн хэрэгсэл
-Ном сэтгүүл
-Хүүхдийн тоглоом гэх эд зүйлсээ хандивлацгаая!

Холбоо барих утас: 11-315333

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy