Буддын сүм хийдүүдийн төлөөллүүд болон зурхайч лам нартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр иргэд, сүсэгтэн олныг соён гэгээрүүлэх, нэгдсэн нэг ойлголттой байлгахад анхаарч ажил хэрэг болгох төр захиргааны байгууллага, шашны байгууллагуудын холбогдох зурхайч лам нар, буяны үйлчилгээний байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.

Оршуулгын үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар зохицуулахаас гадна “Зан үйл” гэдэг асуудал чухал нөлөө үзүүлдэг учир “Буяны зан үйлийн холбоо” ТББ-тай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй зөвшөөрөлтэй сүм хийдүүдийн Шинжээ буюу алтан сав нээдэг зурхайч лам нартай хамтарсан хурлыг зохион байгуулсан. Хурлын гол зорилго нь оршуулгын зан үйл талаас иргэдийн дунд гардаг төөрөгдөл, буруу ойлголтуудыг нэгдсэн нэг ойлголттой болох, иргэдэд зөв мэдээ мэдээллийг хүргэх асуудлаар холбогдох төр захиргааны мэргэжлийн байгууллага, буяны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, шашны сүм хийдийн лам зурхайч нар санал солилцож харилцан ойлголцлын санамж бичгүүдийн байгууллаа. Үүнд:

  • “МБШТ Гандантэгчинлэн” хийд
  • “Зүүн Хүрээ Дашчойлин” хийд
  • “Түвдэнпилжээлэн” хийд
  • “Манба дацан” хийд
  • “Дашчаглин” хийд
  • “Гандандаржаалин” хийд
  • “Соёмбо” сүм “Суварга буян” ХХК
  • “Улаанбаатар буян” ХХК нараас нөлөө бүхий төлөөлөх тэргүүн лам, хамба лам, зурхайч нартай байгуулав.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy