Зөвшөөрөлгүй байршлуудад тавьсан шарил нүүлгэн шилжүүлж эхлээд байна

Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-н хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 86 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлж эхлээд байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өөрийн албан ёсны хуудсандаа ийнхүү бичжээ:

Зөвшөөрөлгүй байршлуудад тавьсан шарил нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн бөгөөд энэ онд 3 байршлын 100 шарилыг шилжүүлэхээр төлөвлөөд байгаа юм… 🙏🙏🙏

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy