Америк төвтэй Олон улсын оршуулгын холбооны бага хурал зарлагдлаа

Дэлхий дахинд хурдацтай тархаж буй Коронавирус (COVID-19)-ын тархалттай холбоотойгоор олон улсын томоохон уулзалт, чуулган, үзэсгэлэн цуцлагдсаар байгаа. АНУ-ын Олон улсын оршуулгын холбооны (ICCFA) нь 2020 оны 09-р сарын 16-17ны хооронд виртуал “ТӨГС ГҮЙЦЭТГЭЛ” гэсэн ОУ-ын бага хурал хийхээр товлогдон зарлагдлаа.

Тус бага хурал нь 2 өдөр дараалан зохиогдох ба цахим орчинд олон улс даяар холбогдон туршлагаа судалж солилцох юм. Мөн энэхүү хуралд Буяны зан үйлийн холбоо ТББ нь хамтарч ажилладгийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Илүү дэлгэрэнгүйг дараах мэдээллээс харна уу.

Хэзээ: 2020.09.16-17, 13:00-17:00 цагийн хооронд (АНУ, Канадын зүүн бүсийн цагаар)

2020.09.17-18, 01:00-05:00 цагийн хооронд (Монголын цагаар)

Нийт үргэлжлэх хугацаа: 4 цаг

Ямар хэлээр: Англи

Хэн оролцох боломжтой вэ?: Урилгатай хүн болон хураамжаа төлсөн хүн

Хурлын хураамж: 299$

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy