Бурхан бологсодыг дурсах олон улсын өдөр

2012 оноос Амьдралын төлөөх дэлхийн нэгдэл буюу Дурсах өдөр гэж Латин Америкийн оршуулгын холбоо (ALPAR) зохион байгуулсаар ирсэн билээ. Тус өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хоть 90 мянга гаруй хүмүүс нэгдэн тэмдэглэдэг байна. Энэ онд “Дурсах өдөр 2020 “нь 2020 оны 9 сарын 20-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн юм.
“Өнгөрсөн бүхэн өндөр тэнгэрийн амар амгаланд залраг, Үр хойч нь өнө мөнх амгалан байг”
Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-аас зохион байгуулж, Монголд дөрөв дэх удаагаа тэмдэглэх гэж байна.
Энэ удаад манай холбооны гишүүн байгууллагууд өөрсдийн цогцолборууд дээрээ тус арга хэмжээг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү өдөр бурхан болоочдоо хүндэтгэн зул мандаан зуурт одогсдынхоо гэгээн дурсгалд зориулан буян үйлдэхийг урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy