Америк төвтэй Олон улсын оршуулгын холбооноос БАТЛАМЖ-аа шинэчлэн хүлээн авлаа

Олон улсын оршуулгын холбоо (ICCFA) нь 1887 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо 9,100 гаруй байгууллагуудыг өөртөө нэгтгээд байна. АНУ-ын Вашингтон хотод төвтэй тус холбоонд Монгол улсаас манай холбоо нь 2005 онд гишүүнээр элссэн. Энэ жилийн батламжийг өгөхдөө ийнхүү хэллээ:

“ICCFA нэрийн өмнөөс 2020-2021 онуудад гишүүнчлэлээ сэргээж байгаад талархал илэрхийлье. Бид гишүүнчлэлийн гэрчилгээг гардуулж байгаадаа баяртай байна.

Бид та бүхний дэмжлэг, түншлэлийг чин сэтгэлээсээ үнэлж, цаашид хамтарч ажиллахад үргэлж бэлэн байх болно” хэмээн хэлж батламжаа цахимаар илгээв.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy