ОРШУУЛГЫН ДҮРЭМ ЖУРМЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол улсын хэмжээнд оршуулгын үйлчилгээ эрхэлж буй ажил үйлчилгээ нь байгаль орчин, эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж болзошгүй тул суурин газрын оршин суугчдын аюулгүй байдлыг хангах техникийн зохицуулалтыг хийх талаар арга хэмжээ авахыг үүрэг болгов. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Оршуулгын ажил үйлчилгээний аюулгүй байдлын техникийн зохицуулалтын төслийг боловсруулсан бөгөөд ”Буяны Зан Үйлийн Холбоо” нь гишүүн байгууллагууддаа танилцуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн БОАЖЯаманд хүргүүлээд байна. Мөн Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөх Оршуулгын дүрэм, журмын төслийг боловсруулж, гишүүн байгууллагуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, ирүүлсэн саналын төслийг боловсруулж УБ хотын ЗАА-нд албан бичгээр хүргүүлээд байна.
Leave a Reply