ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛӨВ
Нийгмийн даатгалын тухай багц хуулийг шинэчлэн боловсруулахад Оршуулгын тэтгэмжийг шинэчлэн тогтоох системийг шинэчлэх чиглэлээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд санал хүргүүлэв. Оршуулгын тэтгэмжийг нэмэгдүүлэх үндэслэлийг тодорхойлох үүднээс эдийн засгийн судалгааг Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхан гардан хийж, тайлан гаргав. Оршуулгын тэтгэмжийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс жил тутам шинэчлэн тогтоох, ингэхдээ инфляцын түвшин, эдийн засгийн үзүүлэлтийг харгалзан үздэг байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж, дээрх нөхцөл байдлыг харгалзан өнөөгийн 1 сая төгрөгийн хэмжээ бүхий тэтгэмжийг 2 дахин өсгөх саналыг хүргүүлсэн бөгөөд оршуулгыг тэтгэмжийг 2,0 сая төгрөгөөр тогтоосон хууль 2023 оны 1 дүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.
Leave a Reply