ОЛОН УЛСЫН ОРШУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ӨДӨР
Олон улсын оршуулгын холбооноос “Олон Улсын оршуулгын үйлчилгээний салбарын ажилтнуудын өдөр”- ийг тэмдэглэж байх саналыг Нэгдсэн Үндэстний байгууллагад гаргаж шийдвэрлэснээр 2021 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж байна. Энэ өдрийг тэмдэглэх зорилго нь Ковид19 цар тахлын улмаас дэлхий дахинд нас барагсдын тоо эрс өсч, оршуулгын ажилчдын ажлын ачаалал нэмэгдэн, сэтгэл зүйн байдал тодорхой хэмжээнд сөрөг өөрчлөлтөнд орсон нөхцлийг тодорхойлон, энэ салбарын ажилтнуудын ажил мэргэжлийн үнэ цэнийг үнэлж, урамшуулахад оршиж байгаа юм. “Буяны Зан Үйлийн Холбоо” Төрийн бус байгууллага нь Монгол улсаа төлөөлөн АНУ, Ази, Авсртали, Европын Олон улсын оршуулгын холбооны гишүүн байгууллагын хувьд энэхүү үйл ажиллагаанд нэгдэж, салбарын нийт ажиллагсаддаа урам зориг өгөх энэ өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн, энэхүү чуулганыг зохион байгуулж байна.
Leave a Reply