Тохирлын тэмдэг

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ АШИГЛАХ ЗААВАР

Хамрах хүрээ 

Энэхүү баримт бичигт баталгаажуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх, хэрэглэгчдэд баталгаажуулалтын талаар итгэл төрүүлэх, баталгаажуулалт хийлгэсэн байгууллага өөрийн үйл ажиллагааг сурталчилж баталгаажуулалтын гэрчилгээ, тэмдгийг хэрэглэх аргыг тогтоосон. 

 

Хоёр. Баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээ олгох 

  1. Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалтын хамрах хүрээнд хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд баталгаажуулалтын гэрчилгээг хэвлэж, тэмдэг, тэмдэг хэрэглэх зааврын хамт өгнө. 
  2. Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагад баталгаажуулалтын гэрчилгээг монгол, англи хэлээр тус бүр 2 хувь хэвлэж өгнө. 
  3. Баталгаажуулалт хийлгэсэн байгууллага нь баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээг буруугаар ашигласан тохиолдолд баталгаажуулалтыг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээг авна. 
  4. Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, цуцалсан, гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд баталгаажуулалтын тэмдгийг хэрэглэхийг хориглоно. 
  5. Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, цуцалсан тохиолдолд баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээг ажлын 5 хоногийн дотор баталгаажуулалтын байгууллагад буцааж өгнө. 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy