Шудрага байдлын мэдэгдэл

ШУДАРГА БАЙДЛЫН АМЛАЛТ

Буяны зан үйлийн холбоо ТББ-н удирдлага нь Шударга байдлын талаар дараах амлалтыг гаргасан. 

Бид дараахь ажиллагааг бүрэн хэрэгжүүлэн ажиллахаа мэдэгдэж байна:

  1. Бид итгэмжлэлийг хадгалах нөхцөл, шалгуур, стандартын шаардлагатай танилцсан бөгөөд итгэмжлэлийн холбогдох дүрэм, журмыг мөрдөн ажиллах болно.
  2. Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага байхын тулд ISO/IEC 17065 стандартын шаардлагыг ханган бүрэн нийцэж ажиллахыг зөвшөөрч байна.
  3. Итгэмжлэлийн эцсийн үр дүнгээс хамаарахгүйгээр урьдчилсан үзлэг, үнэлгээ, нотлох айлчлал, магадлах хяналт, давтан үнэлгээний ажил үйлчилгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
  4. Итгэмжлэлийн байгууллагаас томилсон үнэлгээний ажлын хэсгийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод хамаарах баталгаажуулалт явуулдаг хэсэгт нэвтрэх болон холбогдох бүх баримт бичгүүдийг шалгах, харъяалах байгууллагын зарим шаардлагатай баримт бичигтэй танилцах, баталгаажуулалтын үйл ажиллагааг ажиглан нотлох боломж нөхцлөөр хангаж, тус ажлын хэсэгтэй хамтран ажиллахыг зөвшөөрч байна.
  5. Үндэсний, олон улсын, бүс нутгийн, аймаг орон нутгийн зохицуулагч байгууллагуудын гаргасан техникийн баримт бичиг, дүрэм журмын шаардлагыг ханган, баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулна.
  6. Энэ өргөдөлд тусгасан бүх мэдээллүүд үнэн болно.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy