Маргаан,гомдол шийдвэрлэх журам

НЭГ. ЗОРИЛГО

1.1 Баталгаажуулалтын алба нь хэрэглэгч үйлчлүүлэгчээс гаргасан маргаан, гомдлыг хүлээн авах, бүртгэх, холбогдох арга хэмжээг авч асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмын зорилго оршино. 

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ 

2.1 Буяны зан үйлийн холбоо /БЗҮХ/ Төрийн бус байгууллага /ТББ/-ын баталгаажуулалтын үйл ажиллагаанд хамаарна.

ГУРАВ. НОРМАТИВ ИШ ТАТАЛТ

3.1 MNS ISO IEC 17065:2013 – Тохирлын үнэлгээ — Бүтээгдэхүүн, үйл явц, болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага.

 Дараахь үйл явцыг хэрэгжүүлж, баримтжуулна: 

Гомдол ба маргааныг хүлээж авах; 

Үнэлэх; 

Шийдвэрлэх; 

Шийдвэрийг баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцоогүй, сонирхлын аливаа зөрчилгүй удирдах албан тушаалтан гаргах ба гомдол гаргасан талд шийдвэрийг мэдэгдэнэ. 

 

ДӨРӨВ. МАРГААН, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ

4.1 Баталгаажуулалтын алба нь маргаан гомдлыг хүлээн авч тус албаны үйл ажиллагаатай холбоотой эсэхийг тодруулна. 

4.2 Баталгаажуулагдсан үйлчлүүлэгчтэй холбоотой маргаан гомдлыг баталгаажуулалтын байгууллагаас баталгаажуулагдсан үйлчлүүлэгчдэд ажлын 3 хоногт мэдэгдэнэ. 

4.3 Баталгаажуулалттай холбоотой бүх маргаан, гомдлыг нэгтгэх, мэдээллийн нууцлалыг хангах зорилготойгоор бүртгэл хөтөлж баримтжуулна. Бүртгэлийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтын ТББ-БА-01 маягтын дагуу бүртгэнэ. 

4.4 Баталгаажуулалтын байгууллага нь албан ёсны гомдол буюу маргааныг хүлээн авснаа нотолж мэдэгдэнэ. 

Буяны зан үйлийн холбоо ТББ-н Гомдол маргаан шийдэх журмаар гомдол маргааныг шийдвэрлэх болно. 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy