Баталгаажуулалтын үйл ажиллагаа

Манай холбооны Баталгаажуулалтын алба нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс олгосон итгэмжлэлийн эрхийн хүрээнд Монгол улсын хэмжээнд Оршуулга, түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулж, Тохирлын гэрчилгээ олгодог.

Монгол Улсын СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ хуульд зааснаар

4.1.11.”ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ” гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг.

14.3.Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага олгоно.

14.4.Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна.

Баталгаажуулалтын үйл явцын дараалал:

  • Өргөдөл хүлээн авах
  • Баримт бичигт дүн шинжилгээ хийх
  • Баталгаажуулалтын схемийг тодорхойлох
  • Гэрээ байгуулах
  • Үнэлгээний баг томилох
  • Үнэлгээ хийх, тайлан гаргах
  • Баталгаажуулалтын хороо дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах
  • Гэрчилгээ олгох, бүртгэх
  • Магадлан хяналт

Баталгаажуулалтанд хамрагдахад бүрдүүлэх материал

  • Баталгаажуулалт хийлгэх албан хүсэлт
  • Өргөдлийн маягт бөглөх
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын танилцуулга /бүтэц/
  • Үйлчилгээний танилцуулга /шаардлагатай бол тоног төхөөрөмжийн танилцуулга/
  • Байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй баримт бичгийн жагсаалт

Баталгаажуулалтын ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy