“XX-XXI зууны Монголчуудын оршуулга” НОМЫН НЭЭЛТ боллоо.
Монголын “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаагийн туурвисан “XX-XXI зууны Монголчуудын оршуулга” НОМЫН НЭЭЛТ боллоо.
Энэхүү нэгэн сэдэвт бүтээлд 1911-2021 онд Монголын төр засгаас оршуулгын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг Улаанбаатар хотын жишээгээр байна. Тус бүтээлийн шинэлэг тал нь ХХ-ХХI зууны эхэн үеийн нөлөөгөөр оршуулгын зан үйлд гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн түүхийг анх удаа цогц байдлаар судлан шинжилсэнд оршино.
Зохиогч бүтээлдээ зөвхөн өнгөрсөн түүхийн асуудал төдийгүй Монгол Улс дахь оршуулгын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, олон улсын жишигт нийцүүлэх гарц гаргалгааг эрэлхийлж, тодорхой санал, санаачлага дэвшүүлэн гаргасан нь шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой юм.
Leave a Reply