🌍Олон улсын оршуулгын салбарын төлөөлөгчид Монгол Улсад зочилж байна

📍Ази тивийн оршуулгын техник технологи, тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн, олон улсын туршлага солилцох хурал 2024 оны 5 сарын 7-9 өдөр БНХАУ-ын Хонг Конгод амжилттай болов. Тус үзэсгэлэн яармагт Монголын “Буяны зан үйлийн холбоо”-ны гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцож, олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, холбооны сэтгүүл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд түгээн таниулсан билээ.
Энэ удаагийн хуралд олон улсын оршуулгын байгууллагууд Монгол Улсыг үндсэн илтгэгчээр сонгож, холбооны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаа монголчуудын оршуулгын уламжлал, орчин үеийн хөгжил, цаашдын хандлагын талаар дэлхий дахинд сонордуулсан нь онцлог түүхт үйл явдал болов.
Хонг Конгийн үзэсгэлэн, хурлын дараах аялалаар Монгол Улсыг Focus Country-гаар сонгож, дэлхийн 8 орны 20 гаруй зочин төлөөлөгчид Монгол орныг зорин ирээд байна. Аялалын бүрэлдэхүүнд АНУ, БНХАУ, Индонез улсын оршуулгын холбооны Ерөнхийлөгч, захирал зэрэг нэр хүнд бүхий хүмүүс багтаж байгаа юм.
Олон улсын оршуулгын салбарын төлөөлөгчид Монгол орны онгон дагшин байгаль, нүүдэлчин ард түмний соёлын онцлог, эцэг өвгөдөө нутаглуулж ирсэн өв уламжлал, оршуулгын салбарын хөгжил дэвшилийг үзэж сонирхон, Монголын “Буяны зан үйлийн холбоо” болон тус салбарт үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар буян”ХХК тэргүүтэй байгууллага, аж ахуйн нэгжийн ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтыг өндөрөөр үнэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy