Олон Улсын буяны салбарын ажилтны өдөр

2021 онд НҮБ нь Оршуулгын салбарын ажилтнуудын өдрийг тэмдэглэх шийдвэрийг албан ёсоор гаргасан билээ.
Энэ өдрийг тэмдэглэх зорилго нь дэлхий нийтэд Ковид19 цар тахлын улмаас нас барагсдын тоо эрс өсч, оршуулгын ажилчдын ажлын ачаалал илт нэмэгдэн, сэтгэл зүйн байдал тодорхой хэмжээнд сөрөг өөрчлөлтөнд орсон нөхцөл байдлыг тодорхойлон дүгнэж, энэхүү салбарын ажилтнуудын ажил мэргэжлийн онцлог, үнэлэмжийг дээшлүүлж, дэмжин урамшуулахад чиглэж байгаа юм. “Буяны Зан Үйлийн Холбоо” Төрийн бус байгууллага нь Монгол улсаа төлөөлөн АНУ, Ази, Авсрали, Европын Олон улсын оршуулгын холбооны гишүүн байгууллагын хувьд энэхүү үйл ажиллагаанд нэгдэж, салбарын нийт ажиллагсаддаа дэмжих, урам зориг өгөх дэлхийн өдрийг 4 дахь жилдээ өнөөдөр тэмдэглэж байна. Энэ удаа Монголын буяны үйлчилгээний байгууллагууд ажилтнуудаа урамшуулах, тэдний ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр онцлон анхаарчээ. Жил бүрийн энэхүү тэмдэглэлт өдрийн арга хэмжээнд БОАЖЯ, НЗДТГ, УБ хотын Захирагчийн Алба зэрэг төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцож, оршуулгын салбарын өнөөгийн бодлого үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг уламжлал тогтжээ. Мөн дашрамд дурьдахад Монголын Буяны зан үйлийн холбооны Тэргүүн, түүхийн ухааны доктор, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, хатагтай Г.Идэрмаа саяхан Дэлхийн оршуулгын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Монголын Буяны үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудынхаа ажил үйлс, нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж чадсан амжилт үзүүлжээ.
Leave a Reply