Увс аймаг оршуулгын журамтай болно.

“Буяны зан үйлийн холбоо”ТББ нь 2025 онд Увс аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг ажлын хүрээнд Монгол улсын засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар аймгийн ИТХ-д оршуулгын чиглэлээр журам батлах эрх олгосны дагуу аймгийн хэмжээнд дагаж мөрдөх оршуулгын журмыг боловсруулах юм.
Мөн тус хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч 3 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн 18 сумын удирдлага, байгаль орчны мэргэжилтнүүд, сүм хийдийн төлөөллийг оролцуулсан оршуулгын
талаарх стандарт, хууль эрх зүйн орчин, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, олон улсын чиг хандлага зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy