Түүхэн замнал

БУЯНЫ ЗАН ҮЙЛИЙН ХОЛБООНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

Буяны Зан Үйлийн Холбоо Төрийн бус байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 175 дугаар тушаалаар албан ёсоор байгуулагдсан. Хамгийн анхны хурлаа Шинжлэх ухаан мэдээллийн төвд үзэсгэлэн гаргаж зохион байгуулсан. Тэр үед Удирдах зөвлөлийг дараах бүрэлдхүүнтэй томилж байжээ.

Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгчөөр Г.Идэрмаа,

Гишүүдээр:

  1. Ч.Бат
  2. Г.Пүрэвбат
  3. Ж.Гончигсүрэн
  4. О.Мэндбаяр
  5. А.Эрдэнэбат
  6. М.Золзаяа
  7. О.Мэндбаясаа
  8. М.Жаргалсайхан
  9. Б.Отгонбаяр нарын бүрэлдхүүнтэй томилогдож байжээ.

Буяны зан үйлийн холбоо нь 2008 оноос Улаанбаатар буян ХХК, Нью Семетри ХХК, Улаанбаатар бодь буян ХХК, Буяны хөсөг, Бодьбадмаараг ХХК, Шилдэг ширмэл ХХК, Мемориал  гарден ХХК, Иргэдийн буянд ХХК, Буяны зууч ХХК, Ногоон боржин ХХК, Сайн буян нийгэмлэг ТББ зэрэг байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаж байсан.

Өнөөдрийн байдлаар уг холбоо нь оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллагуудыг нэгтгэн тэдгээр байгууллагуудыг шаардлагатай мэдээлэл, аргачилсан удирдамжаар хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, оршуулгын зан үйлийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, таниулах, тохирлын үнэлгээ хийх, оршуулгын үйлчилгээний мэргэжлийн байгууллага, ажилтан бэлтгэх мэргэжлийн холбоо болон өргөжсөн.

Буяны зан үйлийн холбоо маань  олон улсын гишүүнчлэлийнхээ бүрэн эрхийн хүрээнд олон улсын хууль эрх зүйн асуудлаар тогтмол мэдээлэл авч, сургалтанд оролцон туршлага судлан, дэвшилтэт техник технологийг авч хэрэгжүүлэх эрх нь нээлттэй гишүүн байгууллага юм.