Сэтгүүл

Манай холбоо нь дотоодын болон гадаадын ижил төрлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улс дахь оршуулгын салбарын хөгжил дэвшил, үйлчилгээний чанар стандарт, хүртээмжийг сайжруулах, олон улсын жишигт хүргэх үйлсэд түүчээлэн оролцож байгаа билээ.

Энэ онд Олон улсын оршуулгын байгууллагууд манай холбоонд итгэл үзүүлэн Asian Funeral and Cemetery Expo & Conference (AFE) 2024-д Монгол Улсыг Focus Country- аар сонгосоныг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм. Энэхүү хурал, үзэсгэлэнгийн үеэр монголчуудын оршуулгын онцлог, уламжлал, хувьсал болон холбооны үйл ажиллагааг дэлхий нийтэд улам гүнзгий түгээн таниулах боломж бүрдэж байна.

Монголын “Буяны зан үйлийн холбоо” албан ёсны сэтгүүлтэй болж, анхны дугаарыг Эрхэм уншигч Та бүхэнд өргөн барьж байна.

Анхны сэтгүүл