ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Манай холбоо АНУ-д төвтэй Олон улсын оршуулгын холбоо (ICCFA), Австрали төвтэй Ази-Австралийн оршуулгын холбоо (ACCA), Үндэсний оршуулгын захирлуудын холбоо (NFDA), Европын улсуудыг хамарсан оршуулгын холбоо (FIAT-IFTA)-нд гишүүнээр элсэж, хамтран ажилладаг.

Бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай олон төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МУИС-ийн Түүхийн тэнхимтэй хамтран “Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 4 удаа (2018, 2019, 2022, 2023) амжилттай зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийн үр дүнг эмхэтгэж “Монголчуудын хойлгын зан үйл” цуврал номыг хэвлүүлж, нийтийн хүртээл болгож байна. Эдгээр бүтээлүүд монголчуудын оршуулгын уламжлал, шинэчлэл, ирээдүйн хөгжлийг тодорхойлоход чухал хувь нэмэр болж буй хэмээн эрдэмтэн, судлаачид өндөрөөр үнэлж байгаа билээ.

Бид өнгөрсөн түүхээсээ суралцаж, уламжлагдан ирсэн зан үйл, ёс горимыг үйл ажиллагаандаа шингээж, өнөөгийн орчин цагийн өнгө төрхөнд нийцүүлэн үйлчилгээгээ хөгжүүлж байна. Судалгааны явцад тодруулсан монголчуудын оршуулгын зарим зан үйл, хувцас хэрэглэл, дагуулах эд зүйл зэргийг холбооны гишүүн байгууллагууд үйлчилгээндээ нэвтрүүлж буй нь үйлчлүүлэгчдийн талархалыг хүлээгээд байна.

Манай холбоо нь дотоодын болон гадаадын ижил төрлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улс дахь оршуулгын салбарын хөгжил дэвшил, үйлчилгээний чанар стандарт, хүртээмжийг сайжруулах, олон улсын жишигт хүргэх үйлсэд түүчээлэн оролцож байгаа билээ.

 

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА
ГАДААД ХАРИЛЦАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Олон улсын хурал уулзалт

Намар зохион байгуулагдах Олон Улсын оршуулгын компаниудын уулзалт, үзэсгэлэнгийн хуваарь:Манай холбоо нь Олон улсын дараах…

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Ердийн өвчиний улмаас нас барсан бол 103 буюу түргэн тусламжид дуудлага өгнө.
  • Гадны нөлөөгөөр болон гэнэт нас барсан тохиолдолд бол түргэн тусламж болон цагдаагийн алба буюу 102 дугаарт дуудлага өгнө.

Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нийтдээ 20-иос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд төлсөн даагуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх:

  • Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй;
  • хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас / хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;
  • хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 16 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
  • тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү;
  • эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
  • найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас,хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.
  • Дор дурдсан иргэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нэгэн адил тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
  • өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
  • дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг,эх нь төрсөн эцэг, эхийн адил;
  • төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил;
  • даатгуулагч сураггүй алга болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчинтэйд тооцогдсон тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд.
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс сүүлийн 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Нас барсны гэрчилгээг авсны дараа оршуулгын тэтгэмж авахад: /Нийслэлийн төвийн 9 дүүргийн иргэд/ “Улаанбаатар буян” ХХК-ий төв байранд байрлах “Нийслэлийн Нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж нь 610 000 төгрөг байна.

Оршуулгын тэтгэмж авахад ямар материал бүрдүүлэх вэ?

  • Оршуулгын тэтгэмж авч буй хүний иргэний үнэмлэх
  • Талийгаачийн иргэний үнэмлэх
  • Тэтгэмж даатгалийн шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлснийг гэрчлэх нийгмийн даатгалын дэвтэр
  • Тэтгэвэр авч байсан даатгуулагчийн тэтгэвэрийн дэвтэр
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол Үйлдвэрлэлийн ослын акт
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан түүнээс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй бол Хөдөлмөрийн дэвтэр буюу архивын лавлагаа
  • Иргэний бүртгэлээс олгосон нас барсны гэрчилгээ
  • Оршуулгын тэтгэмж авах хуулийн хугацаа нь нас барсны өдрөөс хойш 28 хоногийн дотор багтааж авах ёстой

Оршуулгын тэтгэмжийг ямар эрхтэй хүн авах вэ?

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Даатгуулагч үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.

Нийгмийн датгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Бурхан болоочийн иргэний үнэмлэх /насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, бичиг баримтгүй хүн оршин сууж байсан хорооны тодорхойлолт, оршин суух хаяг байхгүй тохиолдолд архивийн лавлагаа авч ирнэ./

Нас барсан тухай эмнэлэгийн магадлагаа ЭММ 09 В маягт: Өвчний улмаас гэртээ нас барсан тохиолдолд өрхийн эмнэлэгийн тодорхойлолт харъяа дүүргийн эмнэлэгээс ЭММ 09 В маягт авна. Зуурдаар гэртээ нас барсан тохиолдолд Шүүх эмнэлэгээс ЭММ 09 В маягт авна.

Дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлээд хасалт хийлгэх хүн өөрийн бичиг баримтын хамт “Улаанбаатар Буян” ХХК-ийн нэг давхарт байрлах Нийслэлийн бүртгэлийн газрын мэргэжилтнээс нас барсны бүртгэл хийлгэж гэрчилгээ авна.

Ажлын өдрүүдэд 09-17 цаг хүртэл
Бямба гаригт 09-15 цаг хүртэл
Ням гаригт амарна.

Энэ нь Бурхан, шашин номыг хорьж байсан социализмын үед гарсан үзэгдэл юм. Ер нь болох боловч Бурхадын хөрөгтэй зэрэгцүүлэн тавих нь зохимжгүй. Шашны тогтсон тааллаар Бурханы хөргийг бодитой бурхан гэж бодож, сэтгэж бясалгадаг учраас талийгаачид хүндэднэ гэж үздэг. Энд сануулахад манай сүсэгтэн олон бурханы хөргийг дээш нь залж, элдэв газар хамаагүй хаяхгүй байх нь танд тустай болохыг сануулая.