СУВАРГА БУЯН ХХК

“Суварга Буян” ХХК нь 2015 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд ардын уламжлалт зан үйлийг орчин үеийн дэвшилтэт арга барилтай хослуулан, алтан сав буюу шинжээнд заасан зүг чигт харуул хамгаалалт, ногоон байгууламж бүхий цэвэр орчинд талийгаачийг нутаглуулах буяны цогц үйлчилгээг үзүүлж байна.

• Баруун зүгт: Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Бүрэнгийн Энгэр” цогцолбор
• Зүүн зүгт: Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бага Баян” цогцолбор.
• Нийтийн эзэмшлийн Өлзийт /Мааньт/ болон Нарангийн энгэрт хөрсөнд оршоох үйлчилгээ үзүүлж байна.

Бидний үзүүлж буй буяны цогц үйлчилгээнд:
• Том суваргатай багцын үйлчилгээ /1.8метр/
• Жижиг суваргатай багцын үйлчилгээ /1.5метр/
• Хөшөөтэй багцын үйлчилгээ /5 төрлийн хөшөө/
• Хүүхдийн багц үйлчилгээ
• Эко үйлчилгээ
зэрэг 7 төрлийн багцын үйлчилгээнээс сонголт хийх боломжтой.

 

Багц үйлчилгээнд:
Шашны зан үйл /газар авах болон ёслолын өдөр газар дээрх зан үйл хийх/
1. Хайрцаг сонголтоор: / Үйлдвэрийн хамба, эсгий лакан, Америк стандартын хайрцагнаас сонголт хийх/
2. Хайрцагт орох зүйлс: / Бие ороох торго, хурганы арьс, номын хөнжил, есөн эрдэнэ, 5-н тамга /
3. Хөшөө буюу Суварга: / нар сар дөл, маанийн 6-н үсэг, нэр он, дурсгалын үг/
4. Бурхан болоочийг тээвэрлэх машины үйлчилгээ /Альфард, Старекс, Эмнэлгийн машин/
5. Салах ёс хийх танхим: / их, бага танхим /
6. Бурхан болоочийг байршуулах хүндэтгэлийн тавцан
7. Лам суух жавдан ширээ
8. Бэлтгэл ажил: /шарилын нүх ухаж бэлтгэх, хөшөө суурилуулах, бунхлах үйлчилгээ/
9. Авид бурхан гороолох
10. Зулын өргөөнд зул өргөх
11. Утаа тавих
12. Гар рашаалах үйлчилгээ: /хар цагаан рашаан, спирттэй салфетка, хуурай салфетка, сүүтэй чихэр/
13. Байнгын харуул хамгаалалт бүхий цэвэр орчин
14. Цаашдын арчилгаа, тордлогоо, ногоон байгууламж бүхий төлөвлөгөөт ажлууд хийгдэнэ.

Эрхэм зорилго
Хамгийн шилдэг үйлчилгээтэй буяны байгууллага болохын тулд орчин үеийн арга барил болон олон улсын стандартыг үйл ажиллагаандаа үр ашигтайгаар нэвтрүүлж ажиллана.

Үйл ажиллагаа
Бид ардын уламжлалт зан үйлийг дэвшилтэт технологитой хослуулан засаж тохижуулсан ногоон байгууламж, байгаль орчинд ээлтэй эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан харуул хамгаалалт бүхий цэвэр орчинд буяны иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

Бидний үүрэг
Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн буяны цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу үзүүлэхийн сацуу чанартай үйлдвэрлэлийг хөгжүүлж олон жилийн эдэлгээтэй, бат бөх найдвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгон үйлчлэх болно.

Үнэт зүйлсийн зарчмууд
Хүндлэл: Бид үйлчилгээгээ хүн бүрт дээдийн хүндэтгэлтэйгээр хүргэнэ
Урам: Бид байгууллагынхаа ажилтан бүрийн хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэ цэнтэй гэж үзнэ
Чанар: Бид тууштай сайжруулах замаар хамгийн дээд үйлчилгээг бүтээн бий болгоно
Амжилт: Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хамгийн өндөр бүтээмжтэй байдал руу тэмүүлнэ.

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас буяны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжүүдээс анхлан “Суварга буян” ХХК-д Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-2015 стандартыг нэвтрүүлснийг батламжилж сертификат олгосон.
Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-2015 стандартыг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний чанар тасралтгүй сайжрах, үр ашиг, үнэлэмж нэмэгдэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачилгын суурь бий болгоход тустай тул байгууллагын хувьд стратеги шийдвэр болдог. Иймд тус стандартыг нэвтрүүлэх нь байгууллагын алсын харааг тодорхойлдог томоохон стратегийн шийдвэр юм.
Суварга буян ХХК ард иргэдийнхээ хүсэл сэтгэлд нийцсэн уламжлалт зан үйлийг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан алдаа дутагдалгүй, чанартай үйлчилгээгээр дамжуулан хүргэх бодлого барин “Эрхэмлэн хүндэтгэе” гэсэн уриатайгаар ажилладаг. Цаашид ч чанарын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэгдүүлэн хэрэглэгчдийн сэтгэлд төгс нийцсэн үйлчилгээ хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

БАЙРШИЛ
ТУХАЙ
ҮЙЛЧИЛГЭЭ

Далд оршуулгын үйлчилгээ, хайрцаг, чулуу үйлдвэрлэл, шарил тээвэрлэх үйлчилгээ

WEBSITE
ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ БАЙРШИЛ

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Авто тээвэрчдийн гудамж-29

77031111