ДЭМЧОГ ЛЭГДЭН ХХК

ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ СЭТГЭЛ, ЗӨВ ҮЙЛЧИЛГЭЭ

1. Ажил, үйлчилгээ
2. Нийгмийн хариуцлагын    хүрээнд хийсэн ажил
3. Ногоон байгууламж
4. Шинэ санаачилга

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

ДЭМЧОГ ЛЭГДЭН” ХХК нь 2022 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдаж, “Дэмчиг буян” нэртэй, 3 ажилтантай, бурхан бологсдыг хөрсөнд оршоох буяны цогц үйл ажиллагааг эрхлэн, түрээсийн гэрээтэй ажлын байр тохижуулан ажиллаж байна.

НОГООН БАЙГУУЛАМЖ

Дорноговь аймгийн Замын –Үүд суманд Монгол Улсад нэн ховордсон, Улаан номд бүртгэгдсэн УЛААН СУХАЙ модоор буяны өргөл өргөн, байгаль дэлхийд ээлтэй эко орчин бүрдүүлэх аянд нэгдэн ажиллаж байна.

Үйл ажиллагаа явуулж буй ажлын байрыг цэвэр цэмцгэр байлгаж, эко орчин бүрдүүлэхэд анхаарч, өрөө тасалгааг цэцэгжүүлж үйлчлүүлэгчдийн тав тухыг ханган ажилладаг.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД

Нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 онд дараах ажлуудыг хийсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих ажил”-ын хүрээнд:
Иргэн Г.Гантулга-д гэрийн асаргааны 650,000 төгрөгийн үнэ бүхий орыг авч өгсөн.

Бурхан болооч Б.Баасанхүү-н буяны цогц үйлчилгээний төлбөрийн 70 хувийг хөнгөлж үйлчилгээ үзүүлсэн.

Оюутан, сурагчдыг дэмжих чиглэл”-ийн хүрээнд БНСУ-ын Чёнжү их сургуулийн оюутан М.Минжмаа-д нисэх онгоцны билетийн зардлын 980,000 төгрөгийг 100 хувь хариуцан гаргасан.

Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийг дэмжих зорилгоор Дорноговь аймгийн Замын –Үүд суманд хэрэгжүүлж буй “Зарлиг увдист аян замын суварга” цэцэрлэгт хүрээлэнгийн төсөлд цэцэрлэгт хүрээлэнгийн  4 багана болох 2 метрийн өндөртэй суурь цутгаж 1,8 метрийн өндөртэй 4 суварга хандивлан босгосон.

Цаашид дээрх төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Цаашид хийгдэх ажил: “Нийгмийн хариуцлагын аян” зохион байгуулах хүрээнд жил бүр төлөвлөгөө гарган, төсвийг батлан ажиллана.

ШИНЭ САНААЧИЛГА

Диваажингийн чого- номыг тасралтгүй уншуулж хэвшсэн.
Диваажингийн орны бүтээл бясалгалын уншлага, зан үйлийн хуралд буяны үйлчилгээ үзүүлсэн бурхан бологсдодоо зориулан Диваажингийн оронд төрүүлөхийн тухайд сар бүр хуралд нэр, оныг өгч, бурхан бологсдын ар гэрийнхэнд мэдэгдэж, хурлын манз, цав, зэд, бурханд тахил өргөн хурал дааж уншуулан хэвшсэн байна.

БУЙ БИЕ НЬ МОД БОЛОН, БОДЬ БИЕ НЬ ЭГЭН ТЭТГЭХ БОЛТУГАЙ!

 

 

БАЙРШИЛ
ТУХАЙ
ҮЙЛЧИЛГЭЭ

Бурхан бологсодыг хөрсөнд оршоох буяны цогц үйл ажиллагаа

Facebook
ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Баянгол дүүрэг 16-р хороо Орхон 1-35

88559068,95090606,96969068