БУРХАН БОЛОГСДОО ДУРСАХ ӨДӨР
Биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг ЭРГЭН ДУРСАХ дэлхийн өдрийг 2022 оны 09-р сарын 18-ны өдөр гишүүн байгууллагууд тэмдэглэв. Амьдралын төлөөх дэлхийн нэгдэл буюу Дурсах өдрийг 2012 оноос Латин Америкийн оршуулгын холбоо зохион байгуулж тус өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хот, 90 мянга гаруй хүмүүс нэгдэн тэмдэглэж байна. Энэ өдөр гишүүн байгууллагууд бурхан бологсдоо хүндэтгэн хойдын буянд ном хурж, зул мандаан зуурт одогсдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн мод, цэцэг тарьж, хөшөө суваргыг угаан цэвэрлэж, талийгаачийн хөшөөн дэх мэдээллийг сэргээн засварласан нь олон нийтийн талархлыг хүлээсэн төдийгүй олон улсын мэдээллийн сувагт хийсэн үйл ажиллагаагаа илгээн таниулсан үйл ажиллагаа болов.
Буяны зан үйлийн холбооны гишүүн байгууллагуудын мэдээллийн самбарыг бэлтгэн бүх гишүүн байгууллагуудад байршуулсан нь энэ салбарын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын мэдээллийг нэгэн долроос авах, иргэд сонголт хийх боломжийг бүрдүүлсэн юм.
Leave a Reply