ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АЯЛАЛ

2022 онд Буяны зан үйлийн холбооны гишүүн байгууллагуудын дунд “Туршлага солилцох аялал”-ыг зохион байгуулав. Олон улсын Оршуулгын ажилтнуудын өдрийг угтаж гишүүн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлагаасаа хуваалцах, сайн туршлагыг нэвтрүүлэх, хамтран ажиллах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилготой “Туршлага солилцох аялал”-ыг зохион байгуулав. Энэ дашрамд онцлоход БНХАУ-ын Оршуулгын холбооны гишүүн Жан Хунчан Монголд айлчлахдаа “Би Олон улсын оршуулгын холбооны шугамаар дэлхийн олон улс оронд очсон. Олон улсын жишигт нийцсэн техник, технологи нэвтрүүлж, монголчуудынхаа өв соёл, уламжлалд нийцсэн ажлыг эрхэлж байгааг олон зүйлээс олж харлаа. Монгол өргөн уудам газар нутагтай ч, хот тэлэлт, хүн амын эрүүл мэнд, хөгжлийнхөө ирээдүйг харах учиртай. Бага зай талбайд олон хүний чандрыг хадгалсан сац суварга, мөн дурсгалын хөшөө босгосноор байгаль орчинд ээлтэй шийдэл болж чадсанд бидний зүгээс “А” үнэлгээ өгч байна. Бусад улс орнууд ч туршлага авахаар ажил болсныг хэлэх хэрэгтэй. “Бид Монголд заах биш харин тэднээс сурах зүйл их байна” гэж хэлж байсан нь бидний хамтдаа хөгжүүлж байгаа энэ салбарын маань өнөөдрийн түвшин билээ.

 Аялалаас гарсан үр дүнгээс

1.Ажлын гүйцэтгэлийн чанар, өнгө үзэмжийг сайжруулах, ашиглаж буй газраа эмх цэгцтэй зөв зохион байгуулалттайгаар эгнээ дараалалтайгаар ашиглах 

2.Ажилчдын ажлыг зөв хувиарлан ажлын байрны дүн шинжилгээ хийж, ажил үүргийн чиглэл гарган ажиллуулах

3.Нийгмийн хариуцлагын үүднээс сум орон нутагтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэлтэй болсон.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy