МОНГОЛЧУУДЫН ХОЙЛГЫН ЗАН ҮЙЛ 1, 2, 3 БОТЬ
Буяны зан үйлийн холбоо нь 2018, 2019, 2022 онд МУИС-ийн Түүхийн тэнхим, МУИС-ийн Археологийн судалгааны төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Монголчуудын хойлгын зан үйл: уламжлал-орчин үе-чиг хандлага” эрдэм шинжилгээний 3 удаагийн хурлыг амжилттай зохион байгуулж, хурлын илтгэлүүдийг “Монголчуудын хойлгын зан үйл 1, 2, 3” боть болгон хэвлэж, олон нийтийн хүртээл болгосон юм. Эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх Ухааны Академийн Түүх-Угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Улаанбаатар их сургууль, БСШУЯ-ний харьяа Соёлын өвийн Үндэсний төв зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаачид, багш, мэргэжилтнүүд оролцсон нь эрдэм шинжилгээний хурлын цар хүрээ ач холбогдлыг илтгэх нэг үзүүлэлт юм. Монголчуудын эрт, дунд болон орчин үеийн оршуулгын зан үйлийг цогц байдлаар авч үзэж, хувирал, өөрчлөлт, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны олон салбарын үүднээс судлан шинжилж, судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгосон юм. Цаашид холбооны үйл ажиллагааг өргөжүүлж, гишүүн байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, тэгш оролцоог хангах чиглэлээр холбооны дүрэмд заасны дагуу гишүүн байгууллагууд саналын эрх эдэлж, холбоонд төвлөрүүлэх Гишүүнчлэлийн татварын бодлогын хүрээнд гишүүний татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохоор ажиллаж байна.
Leave a Reply