ОРШУУЛГЫН САЛБАРТ АНХНЫ ДОКТОР ТӨРЛӨӨ

Түүх, археологи, антропологиор доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн хуралдаан 2023 оны 10 сарын 6-ны өдөр болж, МУИС-ийн Түүхийн тэнхимийн докторант Гаравсүрэн овогтой Идэрмаа “МОНГОЛЫН ТӨРӨӨС ОРШУУЛГЫН ТАЛААР БАРИМТАЛСАН БОДЛОГО: НИЙСЛЭЛ ХОТЫН ЖИШЭЭН ДЭЭР (1911-2021)” сэдвээр Түүхийн ухааны докторын зэрэг амжилттай (Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар) хамгааллаа. Тэрбээр Монголын оршуулгын салбарын анхны доктор болж байгаагаараа онцлог юм.
Энэхүү судалгааны ажилд монголчуудын оршуулгын хэлбэр, тэдгээрийн уламжлалыг нэн эртнээс ХХ зууны эхэн хүртэл улбаалан авч үзэж, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаас эдүгээ хүртлэх Монголын төр засгаас оршуулгын талаар баримталсан бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг тодруулан судалжээ.


Эрдэм шинжилгээний удирдагчаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн зөвлөх профессор, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Урангуа, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн зочин дэд профессор, доктор (Ph.D) Э.Жигмэддорж нар ажилласан юм.
Албан ёсны шүүмжлэгч Ардын багш, Академич Ж.Болдбаатар “Докторант Г.Идэрмаа буяны үйлсэд олон жилийн турш хичээнгүйлэн зүтгэж, багагүй туршлага хуримтлуулсан, хамгаалж буй сэдэвээ онол, практикийн хувьд мэдэх даацтай удирдах ажилтан юм. Түүний бичсэн судалгааны ажил нь агуулга, хэлбэр, барил тавилаараа эрдмийн зэргийн болзлыг бардам хангахуйц бүтээл болсон” хэмээн өндөр үнэлсэн байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy