ОЛОН УЛСРУУ ШАРИЛ БОЛОН ЧАНДАР ТЭЭВЭРЛЭЛТ

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ НАС БАРСАН ГАДААД

ИРГЭНИЙ ШАРИЛЫГ ТЭЭВЭРЛЭХ, ЧАНДАРЛАХ, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЗААВАР

2023.12.04                                                                                        Улаанбаатар хот

 

Буяны Зан Үйлийн Холбоо нь АНУ-д төвтэй Олон Улсын Оршуулгын Холбоо ICCFA, Австрали төвтэй Ази-Австралийн Оршуулгын Холбоо ACCA, Үндэсний Оршуулгын Захирлуудын холбоо NFDA, Европын улсуудыг хамарсан Олон Улсын Таналогистийн Холбоо FIAT-IFTA гишүүн бөгөөд гишүүнчлэлийнхээ хүрээнд Монгол улсад нас барсан гадаад иргэний оршуулгын үйл ажиллагааг зохион байгууллах, шарил болон чандарыг нутаг буцаах үйлчилгээг бурхан болоочийн ар гэр, төлөөлөлөх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулан үзүүлдэг.

Хэрэв Буяны зан үйлийн холбоо ТББ-оос үйлчилгээ авах, шаардлагтай зардлын хэмжээг тодорхойлох тохиолдолд дараах баримт бичиг бүхий мэдээллийг холбооны info@mfa.mn цахим шуудангаар ирүүлж, 80030660 дугаараар холбогдоно.

  1. Бурхан болоочийн гадаад паспорт
  2. Бурхан болоочийн шарил байгаа байршил / Эмнэлэг, Хөдөө орон нутаг/
  3. Бурхан болоочийн ар гэрийн мэдээлэл болон холбогдох хүний мэдээлэл өгөх

 

Шарил болон чандар тээвэрлэхэд шаардлагатай бичиг баримт

  1. Бурхан болоочийн гадаад пасспорт /Эх хувь/

Жич: хэрэв бурхан болоочийн бичиг баримт гээгдсэн бол тухайн гадаадын иргэний харьяа ЭСЯ-д хандаж түр пасспорт гаргуулах эсвэл холбогдох албан бичгийг гаргуулж авна.

  1. Бурхан болоочийн ар гэрийн хүн, хэрэв ар гэрийн хүн байхгүй бол тухайн бурхан болоочийг төлөөлөлөх хүн харьяа Элчин сайдын яамнаас Итгэмжлэл томилон шарил тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулна
  2. АМ-7 маягт нь тухайн бурхан болоочийн нас барсан оношийн мэдээлэл /тухайн бурхан болоочийн шарил харьяалагдаж буй эмнэлгээс уг маягтыг авна/
  3. Задлан шинжилгээ хийлгэх /Монголд нас барсан гадаад иргэнд заавал зандлан шинжилгээ хийлгэдэг/ холбогдох байгууллагаас авна.
  4. Холбогдох цагдаагын байгууллагаас албан бичиг авна.
  5. Бурхан болоочын ар гэр эсвэл итгэмжилсэн төлөөлөгч Нийслэлийн улсын бүртгэлийн газар өргөдөл бичиж өгөн “Нийслэлийн улсын бүртгэлийн газар “-аас Нас барсны гэрчилгээг авна. / Орчуулгын төвөөр орчуулсан байх/
  6. Шарилыг чандарласан тохиолдолд -Улаанбаатар буян ХХК аас албан бичиг авна / эх хувь/
  7. Буяны зан үйлийн холбоо ТББ тухайн бурхан болоочийг төлөөллөж байгаа тохиолдолд холбогдох албан бичгийг авна.
  8. Шүүх шинжилгээний байгууллагаас задлан шинжилгээний дүгнэлтийг авна. / зөвхөн шаардсан тохиолдолд/

 

Чандар болон шарилыг  хилээр нэвтрүүлэхэд:

Дээрх дурьдсан баримт бичгийг баталгаат орчуулгын хамт тус бүр 5 хувь бэлтгэж тухайн гадаад иргэний харьяа Элчин сайдын яамаар хянуулан, орчуулсан баримт бичиг дээр тамга / тэмдэг даруулна.

ЭСЯ-аар баталгаажсан баримт бичгийн бүрдэлийг тээвэр зуучийн компанид хүлээлгэн өгөх ба тухайн баримт бичгүүд нь шарил / чандартай хамт тээвэрлэгдэнэ.

 

 

“БУЯНЫ ЗАН ҮЙЛИЙН ХОЛБОО” ТББ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy